Loading...
ХУД, Алтаргана хотхон, 1-р давхар
+976 7719-7719
hello@smartgps.mn

Бүтээгдэхүүн

  • Программ
  • Төхөөрөмж
  • Дагалдах хэрэгсэл

Тээврийн хэрэгслийн GPS, IoT хяналтын цогц систем.

Бид танд туслахад бэлэн байна

Бүх төрлийн тээврийн хэрэгсэлд тохиромжтой

Нарийн төвөгтэй төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой

GPS Төхөөрөмж

Үүрэн холбооны 2G 3G 4G сүлжээнд ажиллана. Санах ой 128МВ . Тээврийн хэрэгслийн байршлын мэдээллүүдийг цаг алдалгүй авах, аюулгүй байдлыг хангах, ажилтны ажлын гүйцэтгэлийг хянах боломжтой.Хурд хэтрэлт, удаан асаалтай байх, зөвшөөрсөн бүсээс гарах, орох зэрэгт олон төрлийн анхааруулгыг үүсгэснээр менежерүүд цаг алдалгүй мэдээллүүдийг авах боломжтой.


Түлшний төхөөрөмж

FMB125 FMC 125 зэрэг RS485 RS232 холболттой gps төхөөрөмжүүдтэй хослон ажиллана.Уул уурхай, тээвэр логистик, зам засвар, хог тээвэр, түгээлт зэрэг түлшний зардал өндөр бүхий компаниудад суурилуулснаар түлшний хэмнэлтийг бий болгоно. Түлшний зарцуулалт, цэнэглэлт, алдагдал зэргийг цаг алдалгүй мэдээлснээр хяналтыг сайжруулна. Компанийн ашигт ажиллагаанд нэн чухал үүрэгтэй.

Температурын сенсор

Температурын горим шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн,бараа материал тээвэрлэхэд зориулсан шийдэл. Ихэвчлэн хүнс түгээлт,сүү сүүн бүтээгдэхүүн тээвэрлэлтэд ашиглаж байна..

Eye sensor

Ажиллах зарчим нь температур сенсортой ижил. GPS төхөөрөмжтэй bluethooth технологиор холбогддог, Температур , чийгшил, соронзон мэдрэгч бүхий дэвшилтэт мэдрэгч юм.

Global sim card

Олон улсын эрхтэй /Дэлхийн 130 гаруй оронд / бүрэн ажиллах сим карт. Олон улсын тээвэр логистик салбарт ажилладаг компаниуд тээврээ хаана ч явсан хянах боломжтой болох юм.

Can reader

Зарим төрлийн /ихэвчлэн суудлын/ тээврийн хэрэгслийн /CAN -Control Area Network/ компьютероос мэдээллийг унших замаар түлшний түвшин, хөдөлгүүрийн төлөв, моторын даралт болон бусад мэдрэгчүүдийн утгыг авч систем дээр хяналт хийх боломжтой.

Rfid reader and card

RFID уншигчийг gps Төхөөрөмжийн хамт тээврийн хэрэгсэлд суурилуулснаар зөвхөн зөвшөөрөгдсөн жолооч өөрийн id картаар нэвтэрч жолоодох эртэй болох юм. Мөн жолоочийн ажилласан цагыг бүртгэх боломжтой.

GSM антена

GPS төхөөрөмж gsm сүлжээнд ажиллахад үүрэн холбооны сүлжээг авах зориулалт бүхий бүрдэл хэсэг

GPS антена


GPS төхөөрөмжтэй хоршиж ажилладаг бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн байршлыг тодорхойлох дагалдах бүрдэл хэсэг