{Харилцагчид}

Таван Толгой ХК
Таван толгойд гэрээтээр болон түрээсээр ажиллаж буй олон тооны нүүрсний машин болон хүнд техникүүд манай компаны системийг ашиглаж байна.

DHL
Дэлхийн ачаа тээврийн хамгийн том компани DHL манай системийг сонгон ашиглаж дэлхий даяар ачаа тээвэрлэлтийг агаар, далай, зам тээвэр, төмөр замаар гүйцэтгэж байна.

ОЧИР ТӨВ
Монголын зам, гүүрийн томоохон групын нэг ОЧИР ТӨВ ХОЛДИИНГ ХХК болон бусад харъяа кампанийн техник төхөөрөмжүүддээ манай компаны системийг амжилттай хэрэглэж байна.

Premium Group
Өнөөдрийн байдлаар тавилгын vйлдвэрлэл худалдаа, зам барилга, төмөр бетон эдлэл бетон зуурмагийн vйлдвэр, хvнд даацын машин мехнизмын тvрээсийн vйлчилгээ чиглэлvvдээр амжилттай vйл ажиллагаа явуулж байна. 2011 онд группын зохион байгуулалттай болж, 4 салбар компанийн 300 гаруй ажилтан албан хаагчидтай. Монгол улсын бизнес, эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж байгаа vндэсний компани юм.

Мон Масло
“МонМасло” компани нь гадаад, дотоод худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ОХУ-н “ЯНТА” группын албан ёсны дистрибьютер. Мөн одоогоор 110 ажилтан, үйлчилгээ борлуулалтын 40 машинтай монголын 21 аймагт хүрч үйл ажиллагаагаа явуулж байгаа монголын нэр хүндтэй компаниудын нэг маань манайхыг сонгон хамтран ажиллаж байна.

Говь Транс Ложистикс ХХК
“Говь Транс Ложистикс” ХХК нь Монгол улсын уул уурхайн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд хүргэх, улс хоорондыг холбосон олон улсын ачаа тээврийн үйлчилгээг үзүүлдэг.

OD GROUP
Од групп нь гурилын үйлдвэрийг нэвтрүүлэхэд шаардлагатай боловсон хүчнийг бэлдэж та бүхнийг дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр хангахаар ажиллаж буй компани. мөн салбар компаниуд нь гадаад, дотоод худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Монгол Тээвэр Нэгдэл
“Монгол Тээвэр Нэгдэл” ХХК нь 2010 оны 9 дүгээр сарын 9-нд Авто тээврийн “Тав” ХК, “Туушин” ХХК болон “Эс Би Транс” ХХК-иудын санаачлагаар анх үүсгэн байгуулагдаж нүүрс тээвэрлэлтийн төсөлд хамтарч ажилласнаар үйл ажиллагаагаа эхэлсэн. Өдгөө энэ компанийн үйл ажиллагаа өргөжиж нийт 20 гишүүн компанийн 1500 гаруй ажилтан, 500 гаруй хөдлөх бүрэлдэхүүн бүхий үндэсний авто тээврийн хамгийн том зохион байгуулалттай бүтэц болсон.